Учир шалтгаан ба үр нөлөөний дүн шинжилгээ

Ажлын явцад зогсолт гаргаагүй жижиг гэмтэл бэртэл болон аюултай байж болох үйл явдал тохиолдсон тухайн мэдээллийн дагуу ХАБЭА хариуцсан мэргэжилтэн зохих зааврын дагуу шалгаж дүгнэлт хийнэ. Түүний тусламжтайгаар аливаа осол гэмтлийн  эх үүсвэр болон хэрхэн осолд хүргэх зам зэргийг танин мэдэж, улмаар гэмтэл ослын хөгжлийн диаграммаар дүрслэх хэрэгтэй. Нөлөөлөл шалтгааны уялдаа Гэмтэл ослын хөгжлийн диаграммын тусламжтайгаар зөвхөн гол шалтгааныг олж илрүүлэхэд чиглэх бус осол гарахад нөлөөлж болох бүх эх үүсгэврүүдийг нэгтгэх ба түүнтэй холбогдох шийдвэрлэх түлхүүрийг гаргаж тавина. Гэмтэл ослын хөгжлийн диаграмм нь тухайн нөхцөл байдлаас хамааран товч бөгөөд тодорхой байх эсхүл маш нарийвчилсан байж болно. Дээрх диаграмм нь гурван үндсэн дараалалтай байна. Шалтгааныг зураглах аргачлалын үндсэн 3 алхам Ослын газар шалгалт хийснээр тухайн осол нь хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдснаас, үйлдвэрийн эмчийн үйл ажиллагааны болон зохион байгуулалттай холбоотой дутагдалаас үүсэлтэй болох зэргийг тогтоож хожим үүнтэй төстэй ажлын осол эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлнэ. Цаашлаад урьдын хүчинтэй байсан ажлын байрны тодорхойлолт эрсдлийн үнэлгээний үнэнд нийцэж буй эсэхийг шалгаж, засаж залруулах зүйл гарвал хийж гүйцэтгэх аргачлалын дагуу нэмэлт өөрчлөлт оруулна.