Сайжруулалт ба Зөвлөгөө

Харилцаа холбоо, хамтын ажиллагаа нь тухайн байгууллын ХАБЭА-н амжилтын гол тулгуур хүчин мөн. Мэдээлэл тархалт, харилцааны хэлбэр нь хүн бүрт ойлгомжтой байх ёстой. Оролцогч бүх талууд, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбоотой бүхий л үйл явдлыг хуульд заасны дагуу мэдэгдэх үүргийг хүлээнэ. Ингэснээр хэрэгжүүлж буй арга хэмжээний үр ашгийг жинхэнэ утгаар нь хүртэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай сэдвээр компаний аль ч түвшинд цаг алдахгүй үргэлж харилцах боломжтой байх бөгөөд ажилтан бүрт хүртээмжтэй харилцааны хэлбэрээр явагдана. Тухайлбал, сургалт, семинар, илтгэл, видео бичлэг, зураг үзүүлэн гэхчилэн. Үүнд мэдээллийг цааш дамжуулах харилцаа холбооны зохицуулалтыг тодорхой тайлбарлаж баримтжуулна. Концерны удирдлагын (Дээрээс доош зарчим), зүгээс мэдээллийг (хууль тогтоомж, ХАБЭА-н системийн стандартууд шиг) цааш дамжуулахын хажуугаар (хууль тогтоомж, ХАБЭА-н системийн стандартууд шиг) заавар зөвлөгөө, баримтуудыг доороос дээш (доороос дээш зарчим) нь чиглүүлэх боломжийг бий болгох ёстой. Компанийн ажилчин бүр, цаашлаад гэрээт болон гадны компаниуд аюулгүй байдалтай бүхий үйл явцыг (осол, аюултай нөхцөл байдал, хамгаалалтгүй орчин г.м.) зохих стандартын дагуу мэдэгдэх үүрэгтэй. Үүний тулд бүртгэх анкетыг (ослын мэдээллийг бүртгэх анкет) үйлдэж түгээж мөн зохих хариуцлагатай харилцагчийг томилж бусдад танилцуулсан байна. Иймд мэдээллийг цуглуулж, цааш нь түгээх хэрэгслийг бий болгох нь чухал юм. Үүнд компанийн дотоод сүлжээ (ослыг бүртгэн тэмдэглэх цахим анкет, баталгаатай бус нөхцөл байдал, сайжруулах санал, цахим сургалт г.м.), онцгой тохиолдлыг харуулсан үзүүлэнгүүд (дуу чимээний өдөр г.м.), зааварчилгааны зурагт самбар, хүчинтэй байгаа мэдээллийг агуулсан статистикийн самбар (осолгүй өнгөрсөн өдрийн тоо г.м.) үзэсгэлэн болоод арга хэмжээний өдрүүд, үйлдвэрийн дотоод үйл ажиллагаанд зориулсан сонин сэтгүүл, жил бүрийн тайлан болоод тогтмол гаргадаг мэдээллүүд орно. ХАБЭА-н системийн асуудлын байр суурь нь бусад байгаль орчин, санхүү, чанарын г.м. сэдвүүдтэй ижил түвшинд байхын тулд дээрх мэдээллийн хэрэгслүүд чухал. ХАБЭА-н тогтолцоонд тулгарч байгаа бүхий асуудлууд компанийн бүхий л шатанд хамааралтай. Сайжруулалт ба Зөвлөгөө ХАБЭА нь хөдөлмөрийн үндсэн нэг туслах хэсэг, ХАБЭА-н тогтолцоог нэвтрүүлэхэд компанийн бүх ажилчдын (дээд удирдлагаас эхлээд удирдах боловсон хүчин ба энгийн ажилчид хүртэл) үүргийг урьдаас сануулсан байх ёстой. Ингэсний дараа л бүх хүмүүсийн оролцоотойгоор зорьж буй ХАБЭА-н тогтолцоог хэрэгжүлэх, нэвтрүүлэх зорилгодоо хүрч чадна. ХАБЭА-н тогтолцоотой холбоотой тодорхой нэг зорилгод тулгуурласан тогтмол амжилтанд хүрэхийн тулд ажилчдын урам зоригийг бадраах арга хэрэгслийг ашиглах ёстой. Алдаа дутагдал гаргах үед зэмлэх, сануулах арга хэмжээний хажуугаар юуны өмнө аюулгүй байдалд чиглэсэн эерэг идэвхи санаачилгыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Иймэрхүү арга хэмжээ нь хамгийн багадаа л зөв зохистой, үлгэр дууриаллыг сайшаан дэмжих замаар эхэлж, цаашлаад онцгой сайн үлгэр дууриалалтай ажилтанг шагнах байдлаар өргөждөг. Жишээ нь: үйлдвэрлэлд нэвтрүүлж болмоор ажлын үр өгөөжийг сайжруулах санал санаачилга гаргасан ажилтанг дэмжин мөнгөн урамшуулал олгох, эсвэл батламж олгох г.м.). Иймэрхүү урамшууллын систем нь мөнгөн хэлбэрээр удирдах албаар дамжин зохицуулагдаж болох ба хэлтсийн бүтээмжийг дээшлүүлэх нэг хүчин зүйл болдог. Үйлдвэрийн дотоод харилцаа болон дотоод илэрхийллийн хажуугаар төр болон оролцогч талууд гэж нэрлэгдэх гадны субьекттэй мэдээлэл солилцох болон түгээхэд тодорхой бүтэц зохион байгуулалт, ажлын арга барилтай болох хэрэгтэй. Энэ нь ямар бичиг баримтыг ямар тохиолд хэнд илгээх гэх зэргийг тодорхой болгоно гэсэн үг юм. Тохирох бичиг баримтууд болон мэдээллийг хооронд нь харьцуулдаг байх хэрэгтэй юм (хүчинтэй байдлыг шалгах гэсэн үг). Тийм учраас үүнийг ХАБЭА-н системийн арга зүйн зааварчилгааг үйлдэх явцад л тусгаж баримтжуулах ёстой байдаг. Үүний тулд олон талын асуудлыг (ХАБЭА-н систем, байгаль хамгаалал, гал түймэр г.м.) хариуцсан төр засгийн байгууллагын албаны хүмүүсийн (улсын байцаагч г.м.) маягт хүснэгтийг хийж ашиглах нь зүйтэй. Цаашилбал энэхүү сэдэв сэдвээр нь ангилсан хүснэгтэнд шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг (тохирох аюулгүй байдлын мэдээлэлтэй хорт бодисын мэдээллийн сан г.м. (Material Аюулгүй ажиллагаа Data Sheets (MSDS)) интернэт болон мэргэжлийн сонин сэтгүүлд байршуулж болох аж. ХАБЭА-н системийн хүрээндэх харилцааны нэгэн чухал хүчин зүйл бол ололт амжилтыг тодорхойлох явдал юм. Үүнийг дотоод гадаад гэлтгүй аль алинд нь мэдэгдэх ёстой. Учир нь иймэрхүү байдлаар ажилчдын сэтгэл хангалуун байдлыг сайжруулаад зогсохгүй компанийн аюулгүй байдлын орчин тойрны харилцаа холбоог бэхжүүлж өгдөг. Нөгөө талаар энэ нь компанийн олон нийтийн дунд эерэг дүр зураг бүхий имиджийг өргөж өгдөг. Өөрөөр хэлбэл, ХАБЭА-н тогтолцооны ач тус авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг тодотгож байгаа юм. Ялангуяа хөрөнгө оруулагчид үйлчлүүлэгчид эдийн засгийн өсөлт үр өгөөжийг сонирхохын зэрэгцээгээр компанийн байгаль орчин, ХАБЭА-н салбарынхаа зорилго чиглэлд хүрч чадаж байгаа эсэхийг бас давхар сонирхож байдаг. Тухайлбал тогтмол шинээр үүсэн бий болж буй зээлдэгч болон хөрөнгө оруулагч байгууллагуудад байгаль орчин, ХАБЭА-н систем, компанийн нийгмийн хариуцлага чухал сэдвүүд юм. Энэ бүгд нь тухайн компани нь олон улсын стандартыг нэвтрүүлсэн компани болох, үүсэн буй болж буй ХАБЭА-н системийн стандартуудыг мөрдөх үүрэг хүлээнэ гэсэн үг.